Тогтвортой хөгжил

Бидний ногоон философи

Төсөл бүрд "Ногоон философи"

City Park төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Хангууд Групп”-ийн хувьд бүх бизнесийн салбартаа өөрсдийн “Ногоон философи”-ийг баримтлан ажилладаг.

Бидний баримталж буй 3 философи

Бид байгальд ээлтэй байх гэдгийг хий хоосон уриа, нийтэд харагдах имидж гэж хардаггүй бөгөөд байгууллагынхаа бүхий л үйл ажиллагаа, үйлдэл бүртээ шингээх зорилгоор дараах гурван хэсэгт хуваан үздэг.
Харах
Бид байгалийн гоо сайхныг архитектур, нийтийн орон зай, жижиг деталь бүрд шингээдэг. Хүмүүс амьдарч буй орчноо хараад байгаль, эх дэлхийгээрээ бахархах мэдрэмж өгөхийг бид зорьдог.
Мэдрэх
Бид цэвэр агаар, байгалийн үзэмж төс газраар дамжуулан хамт олныхоо сэтгэлзүйн эрүүл мэнд болон амьдралын тэнцвэрийг дэмждэг. Байгалийн сайхныг мэдэрсэн хүнээс түүнийг хайрлах, хүндлэх, хамгаалах үйлдэл гаргана гэдэгт бид итгэдэг.
Хамгаалах
Хог хаягдлыг бууруулах, цэвэр ус болон эрчим хүчээ хэмнэх, ногоон орчныг хамгаалах нь бидний өдөр тутмын дадал, үндсэн зарчим болсон.

Улаанбаатар хотын ногоон барилгын жишиг  загвар

Улаанбаатар хот маань агаарын бохирдол, дэд бүтцийн ачаалал, ногоон орон зай болон хүртээмжийн тэгш бус байдал зэрэг бодит асуудлуудтай тулгарч байна. Тиймээс бид City Park төслөөрөө дамжуулан Улаанбаатар хотын ногоон барилгын жишиг  загварыг бүтээхийг зорьсон юм.

Бидний оруулж буй хувь нэмэр

"City Park" төсөл нь НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудын 10 зорилгод шууд хамаарах ба тэдгээрийн 26 зорилтод хувь нэмэр оруулж байна.
Хамаарах зорилго (10)
Хамаарахгүй (7)
Дэлгэрэнгүй мэдээлэл харахын тулд зорилгын дүрс дээр дарна уу

Ухаалаг төлөвлөлт,
тав тухтай амьдрал

Та манай төсөлтэй холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл дараах формыг бөглөөрэй.