Төслийн тухай

City Park төсөл болон бидний тухай

CITY PARK ТӨСЛИЙН ТУХАЙ

City Park нь орчин үеийн хотын амьдралын хэрэгцээг байгальд ойр, ногоон орчинтой хослуулсан орон сууцны цогц төсөл юм. Бид тав тух, эрүүл амьдралын хэв маягаар дамжуулан хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгоор тус төслийг хэрэгжүүлж байна.
Бидний зорилго
City Park төслийн зорилго нь хотын амьдралын чанарыг дээшлүүлсэн, ногоон орчин төвтэй, урт хугацаанд үнэ цэнээ хадгалах амьдрах орчныг бий болгоход оршино.
Төслийн консепц
Хотын динамик амьдрал болон тайван, тэнцвэртэй орчны зохицлыг бий болгоход чиглэсэн. Архитектур, ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн орон зайг хүний бие болон сэтгэлзүйн тав тухтай уялдуулан төлөвлөсөн.
City Park-ийн онцлог
2.1 га дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн бүхий хүн төвтэй орчин юм. Алхалтын зам, амралтын талбай, хүүхдийн тоглоомын бүс, гэр бүлийн чөлөөт цагийн орон зай зэрэг шийдлүүд нь байгалийн мэдрэмжийг хотын орчинд шингээх байдлаар цогц төлөвлөлт хийсэн.
Чанар, аюулгүй байдал
Бид төслийн бүтээн байгуулалтын бүх үе шатанд чанар, аюулгүй байдал, инженерийн найдвартай шийдэл болон тогтвортой хөгжлийн зарчмуудыг чухалчлан ажиллаж байна.
Төслийн хугацаа
1-р ээлж
2026.03-2027.12
16 давхар бүхий 4 блок 366 айлын орон сууцны барилга, 2 блок үйлчилгээний барилга
2-р ээлж
2027.04-2029.12
24 давхар бүхий 4 блок 526 айлын орон сууцны барилга
3-р ээлж
2028.06-2030.09
24 давхар бүхий 4 блок 526 айлын орон сууцны барилга
4-р ээлж
2028.06-2030.09
24 давхар бүхий 5 блок 585 айлын орон сууц, үйлчилгээ, спорт комплекс, ЕБС-ын сургууль болон цэцэрлэг

Төслийн баг

CITY PARK төслийн баг буюу Хангууд девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Төслийн удирдагчийн удирдлага дор зураг төсөл, барилга угсралт, цахилгаан, дулаан болон санхүү төлөвлөлт, борлуулалт, маркетинг гэсэн 50 гаруй мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төслийн гүйцэтгэгч Смарт Грийн Девелопмент ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 80 гаруй мэргэжлийн боловсон хүчин, инженерийн чадварлаг ажилтантайгаар ажиллаж байна.

City Park төсөл
Төслийн захиалагч
Төслийн хөгжүүлэгч
Ерөнхий гүйцэтгэгч
Газрын эзэн
Төслийн борлуулалт, маркетинг
Зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч
Архитектурын зураг төсөл
Интерьерийн зураг төсөл
Хуулийн зөвлөх

Эрсдэлийн менежмент

Бид орон сууц, боловсрол, худалдаа үйлчилгээ, нийтийн дэд бүтэц бүхий иж бүрэн цогцолбор хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхдээ олон улсын Governance, Risk & Compliance (GRC) болон Environment, Social and Governance (ESG) зарчимд нийцсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг.

Энэхүү тогтолцоо нь төслийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчийн эрх ашиг, хэрэглэгчийн аюулгүй байдлыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ханган ажиллах үндсэн механизм юм.

Мөн Хууль эрх зүйн болон зохицуулалтын эрсдэл; Барилгын болон төслийн хэрэгжилтийн эрсдэл; Байгаль орчин, нийгмийн эрсдэл болон Санхүүгийн эрсдэлүүдийг тогтмол үнэлж удирдан ажилладаг. Бид аливаа үйл ажиллагаандаа авлигын эсрэг бодлого, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхийг нэн чухалд тооцож, ил тод тайлагнал, зөвшөөрлийн ил тод байдал, гэрээний хяналт, хөрөнгө оруулагчийн эрх хамгаалалт, худалдан авагч буюу хэрэглэгчийн эрхийг дээдлэх, хуульд нийцүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна.
Ухаалаг төлөвлөлт,
тав тухтай амьдрал
Та манай төсөлтэй холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл дараах формыг бөглөөрэй.
Мэдээлэл авах
Мэдээлэл авах