Дотор орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор агаар сэлгэлтийн ERV системийг төслийн үндсэн консептод тусгасан. Ингэснээр дулааны алдагдалгүйгээр цэвэр агаарыг тогтмол сэлгэх боломж бүрдэх юм.
Бид дулаан буюу халаалтын мөнгөө барилгын м2-аар тооцон тогтсон төлбөрийг төлдөг. Тэгвэл бид оршин суугчдадаа дулааныг цахилгаан шиг хэрэглээгээрээ төлөх боломжийг бүрдүүлж байна.
Орон сууцны дотор шугам сүлжээнд зэвэрдэггүй нерж хоолой ашигласан нь усны чанарыг хадгалж, удаан хугацаанд найдвартай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
Та өөрийн утсан дээрээс байр ашиглалтын бүхий л мэдээлэл буюу цахилгаан, дулаан, халуун хүйтэн усны хэрэглээгээ хянах бөгөөд төлбөр тооцоогоо хийх, цэцэрлэгт хүрээлэнд байгаа хүүхдээ харах гэх мэт олон боломжууд бүрдэж байна.
Эдэлгээний хугацаа урт, бат бөх, дулаан тусгаарлалт сайтай, галд тэсвэртэй, байгалийн гэрэл нэвтрүүлэх тунгалаг 3 давхар шилэн цонхыг ашиглана. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цонхны чулуун тавцангийн булан ирмэгийг дугуй хийгдэнэ.